sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд гарааны зурхайгаас эргэлээ.
Хурдан их насны морьдын уралдаанд 339 хурдан хүлэг шандас сорьж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, ах дүү хоёр Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн, Дагвадоржийн Цэрэнжигмэдийн халтар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Занбазарын Батбаярын хээр, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сумын уугуул, Алдарт уяач Чинбатын Махбалын халтар шандас сорьж байна. Мөн Архангай айгийн Төвшрүүлэх смын уугуул, Манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат уяач Шаравын Мөнгөншагайн хүрэн, Баянхонгор айгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн хүрэн буурал зэрэг 339 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж:  Монцамэ агентлаг