Улаанбаатар /МОНЦАМЭ/. Румын улсын Клуж-Напока хотод энэ сарын 04-14-нд болсон Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадад Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
Тэмцээнд нийт 107 орны 594 сурагч /60 эмэгтэй/ өрсөлдсөнөөс Алтан медаль 48 сурагч, Мөнгөн медаль 98 сурагч, Хүрэл медаль 143 сурагч хүртсэн байна.
Эхний байрыг Английн Агнижо Банержий 42 оноо, АНУ-ын Жэймс Лин 42 оноо, АНУ-ын Михир Ананд Сингхал 40 оноогоор тус тус эзэлжээ
АНУ 212, ОХУ 201, Хятад 199, Украйн 186, Тайланд 183, Тайван 179, Өмнөд Солонгос 177, Сингапур 175, Польш 174, Индонез 171 оноогоор эхний 10 байранд шалгарч, Багийн ахлагч Г.Баярмагнай, дэд ахлагч Б.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 132 оноогоор 28 дугаар байранд оржээ.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Олонлог сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Лханаажав мөнгө, Нэгдүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Өнөболд хүрэл, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Санжаахүү хүрэл, Шинэмонгол сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О.Мишээл хүрэл, Нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Батмэнд хүрэл, Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрбат хүрэл медаль тус тус хүртэв.
Сурагчдыг Олонлог сургуулийн Ш.Уранчимэг, Нэгдүгээр сургуулийн Н.Баянбат, З.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Р.Доржзовд, Шинэ Монгол сургуулийн н.Алтангэрэл, Орчлон сургуулийн Б.Батцэнгэл багш нар тус тус бэлдсэн юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Тааруухан амжилт байна. Манайхан сурагчдаа сайн шалгаруулж чадаагүй. Маш сайн сурагчид орон нутагт зөндөөн байна. Хотын ганц хоёр багшийн шавь болох хүүхдийг явуулдагаа болих хэрэгтэй. Аливаа юманд заавал "но" оруулдаг зангаа хэзээ татах юм бэ.
Энэ нөхөр математикийн талаар тэг ойлголттой нөхөр байна даа. Математикийн шинжлэх ухаан арын хаалга байдаггүй юм.
Хөдөө орон нутагт математик сургалт муутайгаас хөдөө орон нутгийн сурагчид арын хаалгагүй шалгуурт тэнцээгүй гэж хуцлаа юу?Сийрэг толгой хөдөөд л эрүүл агаар устай,эко орчин., монголоо хадгалсан ахуйд байгааг бүү үгүйсгэ!