sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Их Британи залуучуудын талаас илүү хувь нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин унах хүсэлтэй байна гэж тус улсын “АА” буюу "Автомашины холбоо" байгууллага судалгаандаа дурджээ.
Сүүлийн үед цахилгаан хөдөлгүүртэй автомашин жолооч нарын дунд томоохон орон зайг эзлээд байгаа бөгөөд энэ хандлага газар авсаар байгаа нь агаарын бохирдлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудалтай шууд холбоотой юм. Үүнээс гадна 2030 он гэхэд шинээр худалдаанд гарч байгаа автомашинуудын 50 хувь нь хорт утаа ялгаруулалтын түвшин хэт бага ангилалд багтах ёстой гэсэн зорилтыг Их Британийн Засгийн газар гаргасантай холбоотойгоор цахилгаан хөдөлгүүртэй автомашины эрэлт нэмэгдсэн гэж судалгаанд дурдлаа.
Мөн судалгаанд дурдсанаар, цахилгаан хөдөлгүүртэй автомашин унах хүсэлтэй залуучууд нь ахимаг насны хүмүүсийг бодвол илүү байгаа ажээ.
Энэхүү судалгаанд 10293 жолооч хамрагдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг