sonin.mn
ЧЕНДУ. /Синьхуа/. БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт оршдог Сичуань мужийн нийслэл Ченду хотод олон өдрийн турш хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 100 орчим нислэг цуцлагдаад байгаа тухай тус хотын олон улсын “Шуанлиу” нисэх буудлын албанаас даваа гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Өнгөрсөн ням гарагаас эхлэн даваа гарагийн өглөө буюу өнөө өглөөг хүртэл үргэлжлэн орсон аадар бороо нь 96 нислэгийг цуцалсан бөгөөд гадаадын 43 нисэх онгоц өөр нисэх буудалд буухад хүрсэн байна.
Даваа гарагийн орой ч мөн ширүүн бороо орно хэмээн орон нутгийн цаг уурын албаны мэргэжилтнүүд сэрэмжлүүлээд байгаа аж. Энэ зун Сичуань мужид ихээхэн хэмжээний аадар бороо үргэлжлэн орж байгаа ба цаг уурын мэргэжилтнүүдийн зүгээс ард иргэдэд хандан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг