sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы баруун нутагт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 210 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй болоод байна гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.
Хамгийн их буюу 100 хүн Хирошима мужид амиа алдсан бол Окаяма мужид 61 хүн, Эхимэ мужид 26 хүн амиа алджээ.
Ням гарагийн оройны байдлаар 4800 орчим хүн 14 муж дахь нүүлгэн шилжүүлэх байруудад хуваагдан орогнож байгаа бөгөөд 162 мянган айл өрх ундны болон хэрэглээний усгүй хэвээр байна гэж Японы Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг