sonin.mn
ТОКИО. /Киодо/. Япон улсын зарим бүс нутагт өнгөрсөн даваа гарагт агаарын хэм дээд цэгтээ хүрч, хэт халалт үүссэний улмаас олон зуун хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
Тус улсын Гифу мужийн баруун хэсэгт оршдог Ибагава болон Тажими хотод агаар цельсийн нэмэх 39 хэм хүрсэн байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, зүүн болон төвийн бүс нутгуудаар агаарын  дулаан цельсийн нэмэх 38 хэмээс давсан ажээ.
Уг агентлагийн улс даяар байрлуулсан нийт 927 хяналтын цэгийн 186 нь агаарын хэм 35 градус болон түүнээс өндөр байна хэмээн мэдээлсэн байна. Үүнээс үүдсэн хэт халалтын улмаас 2000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, тэднээс таван хүн даваа гарагт амиа алдсан байна. Өнгөрсөн ням гарагт мөн хоёр хүн харамсалтайгаар амь насаа алдсан билээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг