sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Нигерийн Кацина муж үерт автсаны улмаас 44 хүн амь үрэгдэж, 20 хүн ор сураггүй алга болсон тухай тус мужийн амбан захирагч Амину Масари мэдэгджээ.
“Усны түвшин 3 гаруй метр өндөрт өргөгдөж, энд жинхэнэ гамшиг болж байна” гэж Масари хэлжээ.
Үерийн улмаас 500 байшин эвдэрч сүйдэн, хэдэн мянган хүн орон гэргүй болсон байна. Онцгой байдлын алба бэртэж гэмтсэн хүмүүсийг яаралтай тусламжийн хэрэгслээр хангажээ.  
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг