sonin.mn
МОСКВА. /ТАСС/. ОХУ-д болсон энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ 77 настай иргэн оролцжээ. Тэрбээр математик болон физикийн хичээлээр ЭЕШ өгсөн байна.
Энэ жилийн ЭЕШ-ын хамгийн ахмад настай оролцогч тэрбээр 1941 оны 1 дүгээр сарын 18-нд төржээ.  
Харин энэ шалгалтанд оролцсон хамгийн залуу хүмүүс нь 13 болон 14 настай 2 сурагч байсан аж. Тэд орос хэл, англи хэл, нийгмийн ухаан, зохион бичлэг болон математикийн шалгалтуудыг өгсөн байна.
ОХУ-д өнгөрсөн 5 дугаар сарын 28-наас энэ сарын 2 хүртэл явагдсан ЭЕШ-д нийт 730 мянган хүн оролцжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг