sonin.mn
КЕЙПТАУН. /Xinhua/. БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд Өмнөд Африкийн Кейптаун хотод өчигдөр чуулга уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
БРИКС-ийн орнуудын Хэвлэлийн мэдээллийн байгууллагуудын гурав дахь удаагийн чуулга уулзалт нь “БРИКС-ын Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа-дэлхий дээрх үйл явдлыг хянах системийг бэхжүүлэх” гэсэн сэдвийн дор зохион байгуулагджээ.
Чуулга уулзалтын үеэр БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэхэд тус байгууллагууд хэрхэн оролцож, ямар үүрэг, хариуцлагатай ажиллах тухай голчлон хэлэлцсэн байна.
Уг чуулга уулзалтад БРИКС-ийн гишүүн орнууд болох Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкаас нийт хэвлэл мэдээллийн 48 байгууллага оролцжээ. Мөн Намиби, Замби, Гана улсаас төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байна.
Чуулга уулзалтыг БНХАУ-ын “Синьхау” агентлаг болон Өмнөд Африкийн “Independent Media” хэвлэл мэдээллийн компани хамтран байгуулжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг