sonin.mn
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Хорватын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогчид болон дасгалжуулагчид ДАШТ-2018-д оролцсоны шагнал болох бүх мөнгөө Хүүхдүүдэд туслах санд хандивлахаар шийдвэрлэжээ. Энэ тухай шигшээ багийн ахлах дасгалжуулагч Златко Далич фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
“Хорват улсын эргийн дагуух шугам маш урт, гэтэл амьдралдаа ганц ч удаа далай тэнгисийг үзээгүй хүүхдүүд манайд олон бий. Манай багийн бүх тоглогчид болон дасгалжуулагчдын бүрэлдэхүүн шагналын мөнгөө тусгай санд хандивлахаар шийдвэрлэлээ. Ингэснээр эмзэг өрхүүдийн бараг бүх хүүхэд тэнгисийн эрэгт очиж, долоо хоногийг амарч өнгөрүүлэх боломжтой. Энэ бол бидний хувьд эрхэм хүмүүс болох хүүхдүүдэд өгч буй өчүүхэн зүйл юм” гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.
Хорват улсын шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаагаа шалгарч, Францын багт 2:4 харьцаагаар хожигдсон билээ. Хорватын хагас хамгаалагч Лука Модрич тэмцээний шилдэг тоглогч болсон юм.
 
Э.Аянзаяа   
Эх сурвалж: Монцамэ агентлаг