КАИР./ТАСС/. Энэтхэгийн далайн баруун хойд хэсэг дэх өргөн уудам талбай нь бараг хүчилтөрөгчгүй болсноор “үхмэл бүс” болон хувирсан байна.
Шотландын нутаг дэвсгэртэй дүйцэхүйц хэмжээний усны “үхмэл” орон зай улам бүр тэлсээр байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа юм. Ийм үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнүүдийн нэг байж болохыг тэд үгүйсгэхгүй байна.
Энэтхэгийн далай дахь “үхмэл бүс” нь Оманы хойгоос Энэтхэгийн зүүн эрэг, өмнөд талаараа Йеменд хүрч, Аравийн тэнгисийг бүхэлд нь хамарчээ. Хэмжээний хувьд бусад далайнууд дахь ижил төстэй бүсүүдээс нэлээд их байгаа тухай Абу-Даби хот дахь Нью-Йоркийн их сургуулийн судлаач Зухейр Лашкар ярилаа.
“Үхмэл бүс” гэдэг нь далайн гадаргуугаас дээш 100 м-т үүсч, далайн 1,5 км-ийн гүн хүртэл үргэлжилдэг бөгөөд ус бүхэлдээ хүчилтөрөгчгүй болдог ажээ.
З.Лашкар болон түүний мэргэжил нэгтнүүдийн үзэж байгаагаар, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь уг бүсийг улам тэлснээр экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байгаа аж. Түүнчлэн загасчдын хувьд барих загасгүй болж, аялал жуулчлалын компаниудын хувьд шүрэн хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг жуулчдад үзүүлэх боломжгүй болохоос гадна Аравийн тэнгисийн эрэг дэх олон тооны боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлнө.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Энэ дэлхий захаасаа мөхөж байна.
Энэтхэг здакууд бүх хогоо хаяаад
энэтхэгчүүд хачин гэмээр тэнэг улс байгаль ,дэлхийн зөв бүтэц, хүний эрүүл мэндэд анхаарахгүй тэгсэн мөртлөө гаж гэмээр хачин муухай шашины зан үйл хийж шүтдэг. үхэрийг хүнээс илүүд үзнэ тэнд хүн байхгүй болчихвол үхэр амьдарал бүтээж амьдарч чадах уу? нэн бүдүүлэг шашины зан үйл хийж төөрч суухаар хүнээ, байгалиа ,нийгэмээ өөд нь татах тухай бодмоор юм . өөрсдөө шал доор байж бас монголд туслах гэнэ үнэн инээдтэй манай хэд хэдэн рүпи салгаж байвал бусад нь ямар хамаа аж гээд л .
usan ongots hovohgui
yagad ymar ch usnii amitan bas bhgui gsn uguu.
Эхлээд тэнэг мусильманчууд арабууд агааргүй болж үхэж далд орох юм байна. Болж л байна