Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жэй Си Дэко Монголиа” компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон.
Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17-р сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногоон нуурын буудал, Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн буудал, Нарны зам Энхтайваны гүүрний хойд тал зэрэг байршлуудад саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, чиглэлийн маршрут бүхий орчин үеийн шийдэлтэй автобусны буудал баригдана.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналт, Газрын алба, Онцгой байдлын хэлтсүүд хамтран дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Их хотын өнгө төрх, иргэдийн зорчих ая тухтай нөхцлийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа энэхүү ажлыг дэмжин ТҮЦ-ээ яаралтай нүүлгэхийг үйлчилгээ эрхлэгчиддээ уриалж байна гэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл0
Сайн байна. Бээжингийн гудамжинд, элчин сайдын яамны дэргэд байх ТҮЦ -нүүдийг нүүлгэж тусална уу. Муухай юмаа.
Бүх ТҮЦийг зайлуул.түц зарж мөнгө идсэн батүүл халзан баттулга хоёроосоо мөнгөө авцгаа
Зөв ажил. Гагцхүү тууштай арга хэмжээ аваач. Тэнгис кинотеатрын хойно нүүлгэснээ буцаад байршуулж, тэнд хүүхдүүдэд тамхи зардаг газрууд болсон. Шаардлага тавихаар хууль биелүүлж байгаа хэн байгаа юм бэ гэж хээв нэг маасайна.
zuv bukh tuts nuulgevel ..shagiin arkh...ba..shirhegiin tamkh..TUTS nii gaduur sheekh gegeed bukh yum bakhguu saikhan.. soyoltoo saakhan bolno. MONGOL KHUGJNUU.
Ардчилсан ардын Түцүүдийг коммунист баячууд нүүлгэж эхэллээ. Хятад автобусны буудлуудад зай гаргаж эхэлжээ. Коммунист, авилгачид, оффшоотнууд сөнөтүгэй!
ТҮЦ-нд намыг хамааруулаад ч яахав. Ер нь бол хотод царай муу, загвар хийц муу бараан өнгийн ТУЦ-үүдээ бүх байхнүй болгоосой. Нэгнээс нүүлгээд өөр гудамжинд тжр дундаа хотын төв зам дагуу нүүлгэчихсэн байх юм. Тухайлбал ТБД-андуудын урдах хэдэн муухай ТҮЦ-ийг зайлуулаасай. Хотын үзэмж, иргэдийн зам дээр тээг үүсгэж, муухай харандах юм. Энэ ажлаа үнэхээр тууштай хэрэгжүүлэхийг хүч, амжилт ерөөе
МУИС ын номын сангийн өмнөх ТҮЦийг нүүлгэж тусална уу Муухай юмаа