sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “К-рор”-ийн супер од “Bangtan Boys” хамтлагийн “Love Yourself: Answer” цомог Америкийн цахим худалдааны “Amazon.com” сайтны СD-ний төрөлд урьдчилсан захиалгын эхний өдөр хамгийн их борлуулалттай СD-гээр тодорсон байна.
Наймдугаар сарын 24-нд гарах уг цомгийн урьдчилсан захиалга лхагва гарагт эхэлсэн бөгөөд энэ цомог CD болон винил төрөлд хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон гэж “Amazon” цахим хуудас мэдээлэв.
Өнгөрсөн онд болон энэ оны тавдугаар сард тус хамтлагийн гаргасан "Love Yourself: Her", "Love Yourself: Tear," хоёр цомог өмнө нь мөн адил хамгийн их борлуулалттай цомгоор тодорч байсан байна. Энэ удаагийн цомог нь дээрх хоёр цомгийн үргэлжлэл бөгөөд “Bangtan Boys” хамтлагийн шинээр гаргасан 7-н нэмж орсон байна.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг