sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Ираны Керманшах мужид 5,9 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 287 болжээ. Энэ тухай “Таsnim” агентлаг мэдээлэв.
Газар хөдлөлтөд 43 тосгон өртөж, 101 барилга байгууламж эвдэрч сүйдсэн тухай Керманшах мужийн амбан захирагч Хушанд Базванд мэдэгджээ. Түүнчлэн 800 байшин барилга хэсэгчлэн эвдэрсэн байна. 
 
 
Мөн өнгөрсөн ням гарагт Хормозган мужид 4,7 болон 5,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Онцгой байдлын албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон газрууд руу аврах багийнхныг явуулсан байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг