sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Хар тээг гэдэг газар  өчигдөр   05:00-06:00 цагийн хооронд гэнэтийн усархаг бороо оржээ. Усархаг борооны улмаас үер бууж, мотоциклоор мал хариулж байсан тус багийн харьяат 19 настай эрэгтэй М, арван настай  эмэгтэй С нар урссан байна. 
Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид арван настай охиныг аварч чаджээ. Харин 19 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас 200 м зайтай газраас 13:37 цагт олсон байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг