ВАШИНГТОН. /ВВС/. Үхсэн тугалаа орхилгүй 16 хоногийн турш дагаж хөвсөн алуурчин халим дэлхий дахины анхаарлыг татаад байна.
Долдугаар сарын 24-нд Ванкувер арлын эргээс холгүй нэгэн алуурчин халим үхсэн тугалаа даган хөвж явсан байна. Гэвч энэ өдрөөс 16 хоногийн дараа буюу өнөөдөр хүртэл уг халим тугалаа орхиогүй байсныг судлаачид анзаарчээ.
Алуурчин халим үхсэн тугалаа хамгийн удаандаа 7 хоног орхилгүй даган хөвдөг боловч энэ халим 16 хоног үхсэн тугалтайгаа хамт байгаа нь хамгийн удаан тохиолдол болж байна гэж судлаачид хэллээ.
"Энэ халим хоёр дахь удаагаа тугалаа алдсанаас болж ийм удаан хоргодон байгаа байх. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ халим хоёроос ч их тугалаа алдсан байх магадлалтай юм. Зулзагаа алдана гэдэг эдгээр амьтдын хувьд эмгэнэлтэй хэрэг бөгөөд сүүлийн үед ийм явдал тохиолдох нь элбэг болж байна" гэж Халим судалгааны төвийн ахлах эрдэмтэн Кен Балькомб хэллээ.
Үүний зэрэгцээ тэрбээр, уг халимын тугалыг долдугаар сарын 24-нд үхсэн байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас үхсэнийг тогтоогоогүй байна гэж хэлэв.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
сайн байцгаана уу? Эвийдээ. Нэг ийм кино байдаг билүү, халимны тухай. Хаанахын ч билээ бүтээсэн кино байдаг санагдах. Оюутан байхдаа үзэж билээ, киноныхоо нэрийг санадаггүйээ. Ахиж үзэх гээд чадаагүй, одоо ч гэсэн олоод үзчих юмсан гэсэн бодол санаа минь хэвэрээ.
Смерть среди айсбергов гэдэг кино байхаа
сайн байна уу, 172.58.201.222 эрхэм этгээдээ, Баярлалаа. Энэ кино мөн ч байж магадгүйээ. Гэхдээ..., тодотгож хэлэх зүйл байнаа. Гадаад киног эх хэлээр нь буюу орчуулгагүй гаргадаг кино театр Москвад байдаг байсан юм, "Звездный" гэдэг нэртэй байлуу яалаа тэр театр. Яг чухам гэчихэж чадахгүй буй ч, тэгж л санаанд ороод байна. Тэр театрт л англи хэлээр үзэж билээ. Таны дурьдсан "смерть среди айсбергов" кино, эрхмээ, орчуулгын кино юу, аль эсвэл, тэр үеийн ЗХУ-ын аль нэг кино үйлдвэрийнх нь бүтээсэн кино юу. Кино хаанахын байх нь яахавээ, ЯМАРТАА Ч, ХҮНТЭЙ САЙХАН ХӨӨРӨЛДЧИХДӨГ, АЯТАЙХАН ЯРЬЧИХДАГ, 5-10 ҮГ САЙХАН СОЛИЛЦЧИХДОГ, ХҮН ТАНЫГ, ХҮН ЧАМАЙГ, ХҮН МАНИЙГ БУЮУ ХҮНГ ХҮНДЭЛДЭГ ДЭЭДЭЛДЭГ ХҮМҮҮС ЯМАГТ БАЙДАГ, ХААНА Ч, ХАА Ч БАЙДАГ НЬ САЙХАН, САЙХААН. Та бид 2 сайхан ярилцлаа, БАЯРЛАЛАА ТАНД, САЙХАН ӨДӨР БАЙНА ШҮҮ. ТАНД Ч ГЭСЭН САЙХАН ӨДӨР БАЙГ.
Тэр кино чинь Францын далай судлаач Жак Ив Кустогийн хийсэн баримтат кино
Худлаа мэдэмхийрэх хэрэг юун...уран сайхны кино ярьж бна
Hutsaa huts balai chini