sonin.mn
Олон жил тасарч зохион байгуулагдаагүй соёлын биет бус өвийн наадам өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Соёлын биет бус өв бол цаг хугацааны аясаар өв тээгчтэйгээ хамт алга болж, хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхгүй л бол устаж алга болдог онцлогтой соёлын элемент. Энэ жил БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа маш зөв шийдвэр гаргаж, уг ажлыг дахин сэргээж зохион байгуулсныг очиж үзэв. Дөрвөн үеэрээ Ойрд ястны бие биелгээг өвлөн тээж байгаа өндөр настнаас эхлээд найман үеэрээ эртний хатгамал тээж байгаа залуу хосуудтай  таарлаа.
 
Мөн, тэврийн чинээ манан чулууг зүүн чинээ зай орох төдий чулуун сийлбэр үе дамжин хийж буй Дорнодын чулуун сийлбэрч гээд гайхаж, магтах олон соёлын өв тээгчийг энэ наадмын үеэр олж харлаа. Монголчууд бөх, морь, сур харваагаар монгол соёлыг төсөөлдөг болсон нь үүнээс өөрөөр наадам хийдэггүйтэй л холбоотой. Дархад бөө, цаатны ан авын соёл, урианхай, баяд, дархад угсаатны өмсгөл хувцасыг гайхаж магтахаас өөр үг олдсонгүй. Таван ай сав, олон ястны биет бус өв соёлыг цаашид хадгалж үлдэхийн сацуу, аялал жуулчлалын салбарт ашиглах "бүтээгдэхүүн" болгох боломжтойг уулзсан хүн бүр ярьж байна. Казахстан, Киргизстан улсууд нүүдэлчин соёлын өвийг тээгчдийн нэгийн хувьд аялал жуулчлал, соёлын өвөө хамтатган хөгжүүлэх стратеги баримтлан тун амжилттай яваа юм билээ. Жишээлбэл, Киргизстан улс зөвхөн аялал жуулчлалаас дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийн орлогыг олдог бол цаашдаа 20-25 хувьд хүргэхийн тулд жил бүр "Нүүдэлчдийн соёл" фестивалийг зохион байгуулдаг болж. Монголын хувьд аялал жуулчлалын орлого ДНБ-ын дөнгөж 5 хувьд хүрдэгийг бодож үзэх хэрэгтэй байна. Нүүдэлчдийн ахуй амьдрал, олон өв соёлын баялагаар асар баян манай орон "Соёлын биет бус өв" наадмыг жил бүр зохион байгуулж соёлоо хадгалж үлдэхийн хажуугаар, эдийн засгийн үр өгөөж хүртэх асар их боломж байгааг соёлын яам нь олж хараад зохион байгуулжээ. Иймд уг наадмыг "Аялал жуулчлалын бүтээгдэхүүн" болгоё.
 
 
Ахмад сэтгүүл С.Наянтай