sonin.mn
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Япон улсын цагдаагийн газрын ажилтнууд яаралтай тусламж шаардлагатай болсон хэн бүхэн ухаалаг гар утасны дэлгэцэн дээрээ ганц товшоод л тусламж хүсэх боломж бүрдүүлэх дуудлага хийдэг гар утасны хавсралт гаргахаар төлөвлөж байгаа тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.
Тус улсын цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр, ухаалаг гар утсанд зориулсан дээрх хавсралт программыг ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байгаа юм байна. Уг хавсралт нь орон нутгийн цагдаагийн газартай холбогдсон байх бөгөөд хэрэглэгчид мөн зурвасаар харилцах боломжтой ажээ.
Хүмүүс осол болон гэмт хэргийн газрын нөхцөл байдал хийгээд үүссэн хохирол зэргийн гэрэл зургийг цагдаагийн газар руу илгээх боломжтой бөгөөд дуудлага хийсэн газрын байрлалыг яаралтай тогтоох боломжтой болох аж. Үүний зэрэгцээ, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан хүсэлт гаргах тогтолцоог хөгжүүлэхээр цагдаагийн газрын мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг