sonin.mn
СӨҮЛ. /ВВС/. Өмнөд Солонгосын ахмад настай 89 иргэн Умард Солонгос руу аялж, Солонгосын дайнаас хойш уулзаагүй төрөл садантайгаа уулзахаар болжээ.
1950-1953 онд болсон Солонгосын дайны улмаас олон тооны гэр бүл, төрөл садангууд амьдын хагацал үзсэн билээ.
Хоёр Солонгос нь энхийн гэрээ байгуулаагүй учир зарчмын хувьд дайны байдалд байгаа юм. Гэвч хоёр улс гэр бүлүүдийг уулзуулах энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.
Өмнөд Солонгосын иргэдийн дунд сугалаа явуулж Умард Солонгост байгаа төрөл садантайгаа уулзах хүмүүсийг шалгаруулсан байна. Сугалаанд хожсон хүмүүсээс хамгийн өндөр настай нь 101 настай ахмад байгаа ажээ.
Үүний зэрэгцээ өдгөө 92 настай эмэгтэй сугалаанд хожсон бөгөөд тэрбээр Солонгосын дайнаас хойш уулзаагүй хүүтэйгээ уулзах гээд тэсэн ядан хүлээж байгаагаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг