РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Бразилын баруун хойд нутгийн Амазоны ширэнгэн ойгоос гадаад ертөнцөөс тусгаарлагдсан дахин нэг омгийг дроны тусламжтайгаар илрүүлжээ.
Бразилын нутгийн уугуул иргэдийг хамгаалах Засгийн газрын “Funai” агентлаг агаараас авсан энэ дүрс бичлэгийг олон нийтэд танилцуулжээ.
Перутай залгадаг хилийн ойролцоох Амазоны ширэнгэн ойн төв хэсэгт дроноор дүрс бичлэг хийсэн байна. Дүрс бичлэг хийх байх явцад нум сум барьсан 16 хүн ширэнгэн ой дундуур алхаж байжээ.
“Funai” агентлагийн эрдэмтэд тус бүс нутаг дахь тусгаарлагдсан омгийг судалж, хянадаг бөгөөд энэ дүрс бичлэгт буусан хүмүүс өмнө нь харагдаж байгаагүй омгийнх гэж тэд үзэж байна.
Тус агентлагийн эрдэмтдийн мэдээлснээр, Бразил даяар гадаад ертөнцөөс тусгаарлагдсан нутгийн уугуул иргэдээс бүрдсэн 100 гаруй омог байдаг ажээ.
Өмнө нь тусгаарлагдсан омгийн гишүүд гадны хүмүүстэй уулзсанаас болж халдварт өвчин омогт тархаж байсантай холбогдуулан шинжээчид дүрс бичлэгт буусан уугуул иргэдтэй шууд холбоо тогтоохоос зайлсхийсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг