ТОКИО. /Киодо/. Баасан гарагийн өглөө “Симарон” далайн шуурга Японы баруун хэсгийг дайран өнгөрсний улмаас олон арван хүн бэртэж гэмтсэний зэрэгцээ авто замын хөдөлгөөн саатахад хүрсэн байна. Уг шуурга нь хойд нутгийн Хоккайдо арлыг чиглэн урагшилж байгаа юм.
Далайн шуурганаас үүдэлтэй хүчтэй аадар борооны улмаас баасан гарагийн өглөө Японы төв болон баруун нутгуудад 138 мянга орчим барилга байшингийн цахилгаан хангамж тасалдсан ба Осако, Айчи мужаас болон тус мужууд руу хийх байсан 60 нислэг саатсан байна.
Баасан гарагийн шөнө гэхэд шуурганы хүч сулрах төлөвтэй байгаа хэдий ч ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүчтэй аадар бороо болон хөрсний гулгалт зэрэг байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг Японы цаг уурын агентлагаас анхааруулаад байгаа ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг