ЛОС-АНЖЕЛЕС. /Sputnik/. 1962 оны “Ferrari  250 GTO” маркийн спорт машиныг АНУ-ын Калифорни муж улсад дуудлага худалдаанд оруулж, 48.4 сая доллароор худалдаалсан нь автомашины дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн автомашинаар тодорчээ.
Өмнө нь 1963 оны ийм загварын автомашиныг дуудлага худалдаагаар 38.1 сая доллароор худалдаалж байжээ.
“Numerix Software” компанийн тэргүүн Грег Уиттен энэхүү машинаа 2000 онд 10 сая орчим доллароор худалдан авч байсан бол одоо 48.4 сая доллароор худалдлаа.
“Ferrari  250 GTO” маркийн спорт машин нь 1962-1964 оны хооронд 36 ширхэг үйлдвэрлэгдсэн ховор машин бөгөөд дэлхий дээрх хамгийн үнэтэй машин болсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг