БЭЭЖИН. /Reuters/. Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс хүүхдийн тоог хязгаарлах бодлогоо цуцлахаар төлөвлөж байна.
Өчигдөр БНХАУ-ын эрх баригчид иргэний хуульд нэмэл өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд үүнд гэр бүл төлөвлөлтийн талаархи хориглосон заалтуудыг оруулаагүй байна.
Үүний зэрэгцээ салах өргөдөл өгсөн хосуудад эвлэрэх нэг сарын хугацаа өгөх зүйл заалтыг иргэний хуулийн төсөлд оруулжээ.
Энэхүү хуулийн төслийг 2020 оны гуравдугаар сард болох БНХАУ-ын парламентын ээлжит хуралдааны үеэр танилцуулахаар төлөвлөсөн байна.
Төрөлтийн түвшин буурсны улмаас хүн амын өсөлт саарч, ажиллах хүч багассантай холбогдуулан БНХАУ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо зөөлрүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан хот газар амьдардаг хосууд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хуулийг 2016 онд баталсан юм. Энэ хуулийг батлахаас өмнө БНХАУ нэг хүүхэд бодлогыг баримталж байсан билээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Эдийн засаг нь сайжраад,хүмүүс нь баяжаад,мөнгө санхүүгийн,эд материалын хувьд бусдаас хараат бус болоод ирэхтэй зэрэг л гэр бүл зохиох нь багасаад түүнээ дагаад төрөлт буурдаг нь бараг л хууль юм биш үү?
бидэнд хэрэггүй сэдэв бхаа
Монголчууд хэт олшроод хот хүрээндээ багтахаа болилоо. Бөөн түгжээ, бөглөө болж байна. Нэг айл хоёроос дээш хүүхэд гаргавал татвар авдаг болъё.
хятадууд 60 сая ард түмнээ ядуурлаас гаргасан гэдэг нь худлаа.
Яг үнэн.Шар бөгстэй сармагчингууд аяга будааны төлөө ажиллацгаадаг,сая саяаараа өлсөж үхэж байгаа.Юун ядуурлаас гарцгаах.