sonin.mn
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы төв хэсгийн Гифу хотын эмнэлэгт өндөр настай олон өвчтөн нас барсан хэрэг гарч, тус хотын цагдаагийн газрын ажилтнууд уг эмнэлэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
“Нас барсан хүмүүсийн хэвтэн эмчлүүлж байсан давхарын агааржуулагчууд эвдэрсний улмаас цусны даралт ихсэх өвчнөөр нас барсан байна” гэж цагдаагийн ажилтнууд таамаглаж байгаа юм байна.
“Y&M Fujikake Daiichi” эмнэлэгт өнгөрсөн ням гарагаас мягмар гарагийн хооронд 83-85 насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй нас барсан хэрэг гарсан бөгөөд тэдгээр өвчтөн уг эмнэлгийн гурав болон дөрөвдүгээр давхарт хэвтэн эмчлүүлж байжээ. Эмнэлгийн удирдлагуудын мэдээлснээр, дээр дурдсан давхарын агааржуулагчууд наймдугаар сарын 20-нд эвдэрсэн ба тэдгээрийн оронд цахилгаан сэнс ашиглаж байсан аж.
Ням гарагийн орой Гифу хотод агаарын дулаан нэмэх 30 хэмд хүрч халсан байна. Цагдаа нар дээрх хэргийн шалтгааныг тогтоохоор эмнэлгийн ажилтнууд өрөөний дулааныг хэрхэн зохицуулж байгааг шалгасан байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг