sonin.mn
ДАМАСКУС. /Синьхуа/. 2016 онд Сирийн цэргийн хүчний Дарайя хотод эхлүүлсэн дэд бүтцийн сэргээн засварлах ажиллагаа дуусаж, тус нутгийн олон мянган оршин суугч төрөлх хотдоо эргэн ирсэн тухай Сирийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. 
Энэхүү үйл явдал мягмар гарагт болсон бөгөөд Дарайя хот нь Сирийн нийслэл Дамаск хотын баруун өмнөд хэсэгт оршдог юм. Ард иргэдээ хүлээн авахад бэлэн болсон хэмээн зарлах хүртэл эд хөрөнгөө шалгах хийгээд засвар хийх иргэдийг хот руу түр хугацаагаар нэвтрэхийг зөвшөөрдөг байсан ажээ.
Хэдэн сарын өмнө Дарайя дахь сургуулиудыг сэргээн засварлах ажилд сайн дурын ажилтнууд гар бие оролцож эхэлсэн юм байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг