sonin.mn

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитын В вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/334 дүгээр тушаал батлагдан гарлаа. Тушаалын дагуу шинээр ажилд орсон болон одоо ажиллаж байгаа гепатитийн В вирусын халдваргүй 5600 гаруй эмч, мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг вакцины 3 удаагийн тунд үнэ төлбөргүй хамруулахаар болж, цаашид санхүүжилтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэн, энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж байх юм.