ВАШИНГТОН. /Синьхуа/. Бүхээгтээ гурван хүн тээвэрлэж явсан хөдөлгүүргүй нисэх онгоц АНУ-ын Вермонт муж улсын уулархаг бүс нутагт лхагва гарагт осолдсон тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Дээрх гурван хүний биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд муж улсын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, осолдсон нисэх онгоцны байршлыг тогтоогоод байгаа бөгөөд эрэн хайх, аврах багийнхныг тус газар руу илгээгээд байгаа юм байна.
 
 
Уг хөдөлгүүргүй нисэх онгоц нь Моррисвилл-Стоу муж улсын нисэх онгоцны буудлаас лхагва гарагийн үд дунд орчимд чирэгч онгоцонд чирэгдэн хөөрч, 20 минутын дараа Стоу уулын “Спрюс” оргилыг өнгөрөөд чирэгч онгоцноосоо салсан ба түүнээс хоёр цагийн дараа сураггүй алга болсон аж.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг