sonin.mn
ВАШИНГТОН. /Синьхуа/. Пүрэв гарагт АНУ-ын Нью-Мексико муж улсад автобус осолдож, 4 хүн амиа алдсан хэрэг гарсан тухай тус муж улсын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.
Бэртэж гэмтсэн олон зорчигчийг эмнэлэг рүү шилжүүлж байна гэж цагдаагийн газар "Твиттер" хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдээлсэн аж. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр, автобусны урдаас ирж явсан ачааны машины дугуй салж унасны улмаас хоорондоо мөргөлдөхөд хүрсэн аж. Уг осол “I-40” хурдны зам дээр гарсан бөгөөд Нью-Мексико мужийн хамгийн том хот болох Альбукерке хотоос 170 километр зайд гарсан байна.
“Осолдсон автобус нь Альбукерке хотоос Аризона муж улсын Финикс хотыг зорин, 47 зорчигч тээвэрлэн явж байсан байна” гэж Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг