Энэ нь 1-рт өөх тос огт идэхгүй болсонтой холбоотой. Учир нь өөх тос идэхгүй тохиолдолд цөс ялгарах процесс эрчимжихгүй учраас цөсний хүүдийд цөс зогсонгошиж, өтгөрч, цөсний чулуу үүсэх явдлыг нэмэгдүүлж байна. Иймд тодорхой хэмжээнд өөх тосыг хэрэглэх шаардлагатай болсныг ойлгож мэдэх хэрэггэй.
2-рт биеийн жинг огцом хассантай холбоотой. Учир нь турах гэж хоолоо маш их сойдог. Энэ нь цөсний үйл ажиллагааг зогсонгошилд оруулж өтгөрүүлж аяндаа элсэрхэг чулуунуудыг үүсгэдэг байна. Тийм учраас өдөрт 5 удаа бага багаар хөнгөн хооллож сард 1-2 кг-аас дээш жин хасахгүй байх нь эрүүл туралт гэж ДЭМБ зөвлөж байна.
3-рт Биеийн жингийн илүүдэл буюу бүсэлхийн тойрог 90 см-ээс дээш хүмүүст их тохиолдож байна. Учир нь юу вэ гэхээр дотор өөхлөлт их болсонтой холбоотойгоор цөсний нугаларал үүсч цөс зогсонгоших нөхцлийг бүрдүүлдэг. Өөх тосны солилцоонд алдагдал гарч Холестрины чулуу үүсгэх үйлдлийг дэмжиж байна. 
 
ЦӨСНИЙ БҮТЭЦ
 
Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийд байдаг 30 грамм цөс нь өөх боловсруулахад оролцдог. Цөсний хүүдий хоол идэх үед агших сунах хөдөлгөөн хийж өөх тосыг шимэгдүүлж холестриныг уусгах үүрэгтэй.
 
ЦӨС УГААХЫН АЧ ТУС
 
Цөс угаах нь дотор эрхтэний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг. Цөсийг угааснаар цөс гадагшлах замыг цэвэрлэн, цөсний ялгаруулалтыг идэвхжүүлэн цөсний хүүдий сулардаг. Цөс угаах аргыг гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой. Юуны түрүүнд эход харуулах шаардлагатай.
 
ЦӨС УГААХ
 
Өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1,5 литр эсвэл магний сульфатыг /30граммаар савласан байдаг/ буцалсан усанд хийгээд бүлээсгээд өлөн дээрээ ууна. Дараа нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэхэд баруун гараа саад болохгүйгээр байрлуулана. Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай.
-Хэрэв цөсөө зөв угаасан бол 30 минутын дараа гэдэс хуржигнаж гүйлгэх ёстой.
-Ингэсний дараа ногоовтор өнгөтэй өтгөн гарвал угаалт амжилттай болж, цөс гадагшилсныг заана.
-Ингэхгүй байгаа тохиолдолд шар сүү нь багадсан эсвэл цөсний дунд ямар нэгэн саад байна гэж үздэг.
Цөсөө угааснаар цэсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ.
 
АНХААРАХ ЗҮЙЛ:
 
1. Цөсний чулуутай үед цөс угаахгүй.
2. Цөс угаасан өдөрт хэт хурц хоол хэрэглэхгүй.
3. Цөс угаахад гүйлгэхгүй бол эмчид хандаарай.
4. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй.
5. Цөсийг жилдээ 2-3 удаа угаавал зохино.
 
 
БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн Нэгдсэн тасгийн сувилагч Ш.Уранчимэг
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин