sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. “Гордон” гэдэг халуун орны шуурга мягмар гарагт нэлээд ширүүсч, Америкийн эргийн дагуух бүс нутагт хөрсний нуралт үүсгэж магадгүй байгааг цаг уурчид анхаарууллаа.
АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвийн мэдээлснээр, уг шуурга эх газарт хүрэх үед салхины хурд хамгийн багаар тооцоход 119 км/цагт хүрч, хар салхи болж хувирах төлөвтэй байгаа аж.
АНУ-ын эргийн дагуух бүс нутгууд болох Луизиана, Миссисипи болон Алабама муж улсын ард иргэдэд хар салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. Мөн шуурганы улмаас дээр дурдсан муж улсуудаас гадна Аркансас муж улсад 10-20 см хур тунадас унах төлөвтэй байна.
“Гордон” шуурганы улмаас үүсэх далайн хүчтэй давалгаа нь үерийн гамшиг үүсгэж болзошгүй байгаа аж. Харин лхагва гарагийн үд гэхэд шуурганы эрч нэлээд суларч, эх газрын төв рүү урагшилна.
"Гордон" шуурганы улмаас даваа гарагт Флорида муж улсын өмнөд нутгаар хүчтэй салхи үүсч, аадар бороо орсон учраас далайн эргийн дагуух наранд шарлагын газруудыг албадан хаажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг