Энэ нь булчингуудын өөрийн эрхгүй, хүчтэй, өвдөлттэй,удаан үргэлжлэх агшилтыг хэлнэ. Булчингийн мэдрэлийн судал хэт мэдрэг болсны үр дүн. Ихэвчлэн булчин удаан хугацаагаар ачаалалтай байснаас үүсдэг ба биеэнд хүчил төрөгч , шингэн ба давс эрдэс магни,кальци дутагдсантай холбоотой. Мөн даарч хөрснөөс, хордсоноос, эмнээс, тодорхой өвчний бөөр,бамбай булчирхай, тархмал хатуурал гэх мэтийн улмаас эсвэл жирэмсэн хүнд үүсдэг.
Булчин тань гэнэт чангарч хүчтэй өвдөхөд шөрмөс татах тэр булчинг сунгах ба сайтар массажлах хэрэгтэй. Хөлийн булчин татвал босоод алхвал сайн. Жишээ нь түгээмэл тохиолддог шилбэний шөрмөс таталтын үед хийх дасгал:
Хананаас 60-90 см хэмжээтэй зайд зогсоод 2 бугуйгаараа ханыг урагш түших ба нуруу, өвдөг тэгш байх ба өсгийг шалнаас хөндийрүүлэхгүй. Энэ сунгалтыг өдөрт 3удаа 5 минутаар хийнэ. Булчинд халаалт хийж байвал цусны эргэлт сайжирч шөрмөс татах нь багасна.
“Шөрмөс таталтаас” хамгаалах арга нь энгийн ус эсвэл натридавс,магни,кальци, кали агуулсан шингэн уух мөн сунгалтын дасгал хийхэд оршино.
Нохойн хошуу,вандуй хэлбэрт үр ба самар, байцаанд магни, кали сүү ба сүүн бүтээгдхүүнд кальци элбэг байдгийг санахад илүүдэхгүй. Байнгын, хүчтэй булчингийн таталттай хүмүүс эмнэлэгт хандах хэрэгтэй.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин
Сэтгэгдэл0
Potassium uu
сайн байцгаана уу? Тийм, potassium буюу калий. Үүнийг "олж авч, хэрэглэхэд" хамгийн энгийн агаад гарын дор зүйл бол гадил-банан жимс шүү, хүмүүсээ. Шөрмөс татаад байвал банан идэх зүгээр байдаг. Бананд калий гэдэг зүйлийн агуулга нь "их болтой юмдагуудаа". Маний хувьд гэхэд шөрмөс татвал банан түлхүү идчихдэг, хэхэхэ. Гайгүй, зүгээр болчихдог.
Гоё
Америк витамин ууж байх хэрэгтэй учир нь витам ныг өндөр технологиор үйлдвэрлэдэг учир бусад улсууд хийж чадахгүй
Усан дотор татвал яана билээ, живэх үү?!
jivne
Мөлхөж очоод ч хамаагүй хэдэн үзмээ л амандаа хийдэгдээ. Үзэм идэхээр арай гайгүй болдог, өөр сайн юм юу байна
Та банан идээд үз. Дүн нь хир тусахыг мэдээд авах болно.
Эмнэлэгт хандвал яг ямар эмнэлэгт ямар чиглэлийн эмчид үзүүлдэг юм болоо?
5 минут орчим удаан татах нь хэвийн энэ шалтгаануудаас болдог уу? Эсвэл хэт удаан байгаа хэрэг үү?
Шөрмөс татвал спиртны төрлийн шингэнээр сайн арчихад зүгээр болдог
Машин зөв сайхан мэдээлэл байна баярлалаа
Машин зөв сайхан мэдээлэл байна баярлалаа
Машин зөв сайхан мэдээлэл байна баярлалаа
Машин зөв сайхан мэдээлэл байна баярлалаа
5шөнө дарааллаж шөрмөс татлаа эмнэлэгт хандах уу?
1цаг цагаас их шөрмөс татах нь зүгээр үү?
Мал
Юу хэрэг болохыг мэдсэн
3 shono drallad uvdsun,zuger uu?
Хөлийн улны шөрмөс их татаад байх юм. Шилбэ ч гэсэн. Эвгүй хөдөлхөөр, бас даарахлаар. Яаж бүрмөсөн зүгээр болох вэ?