ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Г.ЭРЭГЗЭНТЭЙ судалгаа шинжилгээний ажлынх нь талаар ярилцлаа.
-Та саяхан болж өнгөрсөн олон улсын эрдэмтэн судлаачдын хуралд "Хэрлэнгийн дагуух Хүннүгийн хотууд" сэдвээр илтгэл тавилаа. Энэ сэдвийг хэзээнээс судалж эхлэв. Үүнд Монголын түүхийн хэдий үеийг хамруулдаг юм бэ?
-Монгол нутаг дээр анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулсан үеэс хот байгуулалт, төлөвлөлтийг хийж эхэлсэн гэж үздэг. Тийм ч учраас Монголын хот суурины хамгийн эртний дурсгал гэж хэлж болно. Энд би "Хүннүгийн хот" гэж онцолсон боловч энэ нь бидний мэдэж ойлгодог хот биш. Гэвч барилга байгууламжийн үлдэгдэл олдсон суурин газар учраас ингэж нэрлэсэн хэрэг. Хүннүгийн ийм суурьшмал барилга байгууламжийн дурсгал Монголын нутаг дэвсгэрт 15-16 олдсон байдаг. Евроазийн нутгаас нийт 21-22 олдсоны ихэнх буюу гол дурсгалууд нь манай улсад байна. Тэдгээрийг хэд хэдэн бүсэд хуваадгийн дотроос би Хэрлэнгийн дагуух дурсгалуудыг онцолж судалдаг юм.
-Эдгээр нь Хэрлэн голоо дагаад байршдаг гэсэн үг үү?
-Ерөнхийдөө Хэрлэнгийн дээд хэсгээс баруун эргийг нь дагаж 30 орчим км-ийн зайтай цуварч байрласан байгаа юм. Хамгийн урд хэсэгт байрлах Гоо дов хэмээх дурсгалт газрыг 2013-2016 оны хооронд судалж, малтлага судалгааны ажил хийсэн. Үүнийг 1950-аад оны үед манай ахмад археологич Хөдөөгийн Пэрлээ гуай судалж, малтлага судалгаа хийсний үндсэн дээр "Хүннүгийн үеийн тахилын газар бололтой" гэж дүгнэсэн байдаг. Энэ үзэл бодол саяхныг хүртэл өөрчлөгдөөгүй явж ирсэн юм. Харин бид малтаж судалсны дараа "Энэ нь тахилын газар биш. Харин барилга байгууламж бүхий суурин газар буюу Хүннүгийн язгууртны зуны орд байж магадгүй" гэх таамаглал дэвшүүлээд байгаа юм. Ер нь түүнийг тойрсон үзэсгэлэнт байгаль, уул ус зэргээс харахад зуслангийн газар. Хэрлэн голын баруун эрэг дээр боловч хоёр салаалсан урсгалын дундах жижигхэн арал маягтай газарт байрласан байдаг. Нутгийнхан одоо хэр нь Цагаан арал гэж нэрлэдэг юм билээ.
-Яг хаана оршдог газар юм бэ?
-Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт сэрүүн салхи сэвэлзсэн сайхан газар л даа. Уг дурсгалт газрын бүтэц, зохион байгуулалт, байгалийн тогтоц зэргээс үзэхэд язгууртны зуслан буюу зуны орд байж болохоор байгаа юм. Хэрлэнгийн дагуух Хүннүгийн хотуудад хамааруулж буй хамгийн хойд хэсэгт Монгол-Оросын хамтарсан судалгааны баг нэлээд олон жилийн өмнөөс малтлага судалгаа хийж байна. Үүнийг харж судалж байхад Тэрэлжийн дөрвөлжин гэх энэ газар нь өвөлжөө байсан байх магадлалтай. Одоо ч нутгийн цөөн айл өвөлждөг, нэлээд бөглүү газар байдаг юм. Энэ хооронд цуварч байрласан дурсгалт таван газар хамаарч байгаа нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой нь харагддаг. Тухайлбал, Багануурын ойролцоо Хүрээт дов гэж газар бий. Энэ нь дээрх дурсгалт таван газраас хамгийн том бөгөөд хот суурин газрын шинжийг агуулсан байдгаараа бусдаасаа ялгардаг. Тухайн дурсгалт газар нь бидний малтаж илрүүлснээр өндөр шороон хэрэм бүхий 400x420 метр нутаг дэвсгэрийг хамарсан байгаа юм. Гоо дов юмуу Тэрэлжийн дөрвөлжин бол 200 метрийн харьцаатай л байна.
Харин Хүрээт довын хувьд байршил болон зохион байгуулалтыг нь харахад Монголын эзэнт гүрний үед Хархорин хотыг барьж босгосонтой нэлээд төстэй байдаг. Чингис хааны үед Монголын их эзэнт гүрний нийслэлээр зарласан Хархорин хотыг Өгөөдэй хааны үед барьж байгуулсан. Гэхдээ тэнд хаан байнга суудаггүй, дөрвөн улиралд зохицуулж бариулсан орддоо сэлгэн нүүж амьдардаг байжээ. Энэ нь Хархориныг дагаж цуварч байрласан ордыгм илрүүлснээр баталгааждаг. Тухайн хэв шинж Хүннүгийн үеийн дээрх хот суурины олдвор дээр илэрдэг юм.
-Та үүнийг илтгэлдээ Шаньютай холбож тайлбарласан. Үүнийг арай тодруулж болох уу?
-Энэ нь тухайн хот сууринаас олдсон олдворуудтай л холбоотой юм. Тухайлбал, Тэрэлжийн дөрвөлжингөөс илэрсэн байшингийн дээврийн нүүр ваар дээр Шанью овгийнхны тамга байдаг. Тиймээс Шанью юмуу Хүннүгийн дээд овгийн язгууртнуудтай ямар нэг байдлаар холбогдоод байгаа юм. Нөгөө талаар дээврийн нүүр ваарыг ашигласан нь тухайн үеийн барилга байгууламжийн архитектурын томоохон шийдэл байжээ. Вааран дээвэр нь маш хүнд байдаг учраас жирийн нэг барилгад ашиглах боломжгүй, тодорхой хэмжээний бат бөх суурь, хана туургыг шаарддагаас гадна язгууртны барилга байгууламжид л хэрэглэдэг байсан. Эдгээр үндэслэлийн улмаас дээрх хот суурины үлдэгдэл, олдворыг Хүннү гүрний болон Шанью овгийн язгууртантай холбож үзээд байгаа юм.
-Таны судалгааны ажил хэдий хугацаанд үргэлжилж байна вэ?
-Миний бие 2009 онд Сөүлийн их сургуульд булш, оршуулгын дурсгалаар докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 20-оод жил энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаагийн дээр ерөнхийдөө Хүннүгээр дагнаж, 2013 оноос хойш хот суурины судалгааг явуулж байна. Энэ судалгааны явцад Хүрээт дов хэмээх газрын ойролцоогоос Хүннүгийн үеийн үйлдвэрлэлийн дурсгалт газрыг илрүүлсэн. Тэндээс шавар ваар шатааж, төмрийн дархан эрхэлж байсныг батлах цөөнгүй олдвор олдоод байна. Энэ нь бусад ордтой харьцуулахад Хүрээт дов бол үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, хүн ам олноор суурьшсан гол хот, томоохон төв байсны илэрхийлэл гэж бид таамаглаж байгаа юм. Үүнээс гадна Гоо довын дурсгал нь бөө мөргөлтэй нэлээд холбогддог. Тухайлбал, бөөгийн дуудлагад "Хуа солбан ноён тэнгэр Хуандай хөвгүүн" гэж өгүүлдэг. Тухайн цаг үед Хуандай нэрт Шанью байсан. Тэгэхээр энэ хот нь Шаньюгийн үед байгуулагдсан байж магадгүй. Энэ нь нийтийн тооллын I зууны үед хамрагддаг бөгөөд Хуандай Шаньюд ойрын хятад зөвлөх нь байшин сав босгож, тариа будаагаа хурааж нөөцлөх талаар ярилцаж, мод тарьж байсан тухай түүхийн сурвалжид өгүүлсэн байдаг. Бидний Хүннүгийн хотуудад хийсэн малтлагаар илрүүлсэн олдворууд ч НТӨ II зуунаас НТ I зуунд хамааралтай болохыг шинжилгээгээр баталсан. Тэгэхээр түүхийн эх сурвалжтайгаа ийнхүү холбогдож байгаа нь эдгээр дурсгалт газар Хүннүгийн дунд үеийн язгууртны орд өргөө байх боломжийг илүү ойртуулж байна.
-Олон зуун жилийн өмнөх эдгээр дурсгалыг судлахын наана илрүүлэх, малтаж гаргах гээд маш их хөдөлмөр хүч, цаг хугацаа шаарддаг нь тодорхой. Иймэрхүү дурсгалууд ойролцоогоор хэдэн метрийн гүнд хадгалагдаж байдаг вэ?
-Хүннүгийн хотууд гэж нэрлэсэн дээрх дурсгалууд маань нэлээд том хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч байдаг. Тиймээс бид бүгдийг нь малтана гэж байхгүй л дээ. Он цаг, бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож болох олдворыг гаргах бага хэмжээний малтлага хийхээс гадна улиралдаа захирагдаад цөөн хоног ажилладаг. Хэдийгээр олон зуун жилийн өмнө хаягдсан хотын туурь боловч тийм ч гүнд биш ойлгож болно.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Хүннүгийн боол хятад тариачдын удам бол одоогийн халхууд юм.Энэ бол днл шинжилгээрээр батлагдсан.
ХАЛХЫН ХАВТГАЙГААС ЗАЙЛ МУУ ИЛЖИГ.ККК
Дөрвөн халх хүний нэг нь хятад днктай өөрөөр хэлбэл хятад өвөөтэй гэж гэж олон улсын генетик судлаачдын эрдэм шинжилгээний тайланд дурдагдсан байна.Муу хужаа илжигнүүдээ бага шиг хуцалдаарай.
Durbud khujaagiin erliizii uuruu
Чи хятад манжийн эрлийз үү?
Эртний хүмүүсийн миграцийн үйл явц олон зуун мянган жил явагдсан. Хятадын Хан үндэстэнд ч Монголчуудын С гаплогруппын эзлэх хувь 5-14 хувьтай байгаа.
Муу дөрвөдийн бөөс гуцахаа л...
дөрвөдүүд халхын буянд өдий зэрэгтэй яваагаараа бахархаж явдаг шүү. халад ирээгүй бол бусад ойрдуудын адил газрын гаваар орох бсн
Дөрвөн халх хүний нэг нь хятад днктай өөрөөр хэлбэл хятад өвөөтэй гэж гэж олон улсын генетик судлаачдын эрдэм шинжилгээний тайланд дурдагдсан байна.Муу хужаа илжигнүүдээ бага шиг хуцалдаарай.
kazahkuud ch gesen hytada geni bur iluu bnlee . ter naiman zereg ovguud har kidanii ovoguud bas
Одоо хэн нь монгол өвөөтэй хэн нь хужаа өвөөтэй гэдгийг тодорхойлох ганц зөв шударга арга зам бол монголын нийт хүн амыг днк шинжилгээнд хүчээр албадан оруулж кодыг нь иргэний үнэмлэхэн дээр нь тэмдэглэх явдал юм. Энэ бол монголын хүн амын генетикийн санг бүрдүүлж шинжлэх ухаанд асар их ач холбогдолтой зүйл болно.МАН-ын дарга нарын 93 хувь нь хятад гамин өвөөтэй гэсэн судалгаа бас гарсан байдаг гэнэ шүү.
Ямар том шинжлэх ухааны нээлт вэ? Ха хө. Ийм хүйтэн газар нүүж л таараа ш дээ. Тэгээд л хот бариагүй, нүүдэлчин хэвээр үлдсэн нь ойлгомжтой. Ийм тэнэг эрдэмтэн гэнээ
Халхын буяныг цусалж байж халх түмнийг доромжилдог золбин ноход гор болж цусалсандаа хахах бий дээ.
Халх хүн толгой дээр хятад хүн баалгаж тэдний баас шээсийг долоож идэж яваагаа юу гэхэв? Толгой дээрээ зайдагнуулж баалгаж байгаа хятадын хунхууз шоохууз эрлийзүүдээ эхлээд аваад хаячих Тэгээд дараа нь хуцвал дээр юм биш үү?
Монголд халхуудын дунд 1 сая гаруй хятад хятадын эрлийз хурлийз хунхуузууд эфү нар байна гэсэн судалгаа байдаг.Эдгээр хужаа нар бас ч болоогүй боржгон овог авчихсан ярзайж инээлдээд жороолон явж байгаа.хахахаха.Халхууд 1 сая хятадын эрлийзээ аваад урагшаа нүүж Хятад улсдаа нэгдэх цаг болсон юм биш үү?
Монголд халхуудын дунд 1 сая гаруй хятад хятадын эрлийз хурлийз хунхуузууд эфү нар байна гэсэн судалгаа байдаг.Эдгээр хужаа нар бас ч болоогүй боржгон овог авчихсан ярзайж инээлдээд жороолон явж байгаа.хахахаха.Халхууд 1 сая хятадын эрлийзээ аваад урагшаа нүүж Хятад улсдаа нэгдэх цаг болсон юм биш үү?
Халхууд Ми овогт хужаа даргынхаа унгасыг үнэрлэцгээж баасыг нь идэж явахдаа таарсан малууд. Баруун тийш явахдаа хошногоны нүхээ сайн гээч нь тосолж байж явцгааж байгаарай.
Тэр эртний юмыг мэдэхгүй.Харин өмнөөс 1360-аадонд хөөгдөж ирэхэд нэлээн хятаджсан улс буцаж ирсэн юм шиг байгаа юм даа.
МОНГОЛЧУУД ЖИЛИЙН УЛИРАЛД НҮҮЖ БАЙСНЫГ АНХ УДАА ОЛЖ ТОГТООСОН ЭНЭ ХҮНИЙГ АГУУ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ХЭНИЙГ АГУУ ГЭХ ЮМ БЭ
Энэ ярилцлагын гарчиг буруу байгаа юм бишүү. Сэтгүүлчийн алдаа бололтой. Хэрлэн гол дагуух ордууд 4 улиралын орд байнаа гээд л ярьсан байна шүү дээ. Жишээ нь Гуа дов гэдэг газар зуны орд байжээ гээд л...
Энэ ярилцлагын гарчиг буруу байгаа юм бишүү. Сэтгүүлчийн алдаа бололтой. Хэрлэн гол дагуух ордууд 4 улиралын орд байнаа гээд л ярьсан байна шүү дээ. Жишээ нь Гуа дов гэдэг газар зуны орд байжээ гээд л...