sonin.mn

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Өдрийн сонины харъяа “Солонго мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ой болж байна. Улаанбаатар хотноо энэ сарын 04-08-ны хооронд зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр тус сэтгүүлийн ойн баяр, уншигчид уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтын үеэр  “Миний мэдэх хоёр хөрш” зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдын шагналыг гардууллаа. Тус уралдааны Монгол бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн нэгдүгээр байрт 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, хоёрдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч Э.Жавхлан, Э.Уянга, гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар тус тус шалгарлаа. Харин Хятад бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн төрөлд нэгдүгээр байрт Энхжин, хоёрдугаар байрт Ля Жа Шин, Жан Мишээл, гуравдугаар байрт Мин Солонго, Мон Шан, Жү Юн Шу нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.  25 жилийн тэртээ анхны дугаараа гаргаж байсан бол өнөөдөр "Солонго" мэдээллийн төв болон өргөжиж, сэтгүүл, вэб сайт, ухаалаг утсанд зориулсан APP зэрэг мэдээллийн цогц бүтээгдэхүүнүүдийг гаргаж чадсан хамт олон болжээ.