sonin.mn
Хятад орныг танин мэдэх, Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Уг арга хэмжээний нэг хэсэг болох БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна. Өчигдөр буюу 2018-09-05-ны өдөр СТӨ-нд байрлах Уран зургын галерейд бүтэн өдрийн турш үзлэг хийсэн бөгөөд өнөөдөр "Чингис" зочид буудалд сургалт зохион байгуулж, лекц унших юм байна. Харин маргааш буюу 2018-09-07-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр бүтэн өдрийн турш иргэдэд үйлчилж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийн, зөвлөгөө өгөх юм байна.