ЛОНДОН. /Би-Би-Си/. Их Британийн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Burberry” компани борлогдоогүй бараагаа шатааж устгахаа зогсоохын зэрэгцээ амьтны жинхэнэ үс арьсыг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглахаа болихоор шийдвэрлэсэн тухайгаа зарлажээ.
Тус компани брэндээ хамгаалахын тулд 2017 онд 28.6 сая фунтын үнэ бүхий хувцас, гоёл чимэглэлийн зүйлс болон үнэртэй усыг устгасан тухайгаа өнгөрсөн 7 дугаар сард гаргасан тайландаа мэдээлсэн аж. Энэ тухай мэдээ байгаль орчныг хамгаалагчдын дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна.
“Өнгөрсөн онд АНУ-ын “Коти” фирмтэй шинэ гэрээ байгуулсны дараа 10 сая фунтын өртөг бүхий хуучин үнэртэй усыг устгах шаардлагатай болсон нь гэнэтийн явдал байсан” гэж компанийн төлөөлөгч тухайн үед мэдээлж байсан юм. “Burberry” болон бусад компаниуд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ хулгайлагдах эсвэл хямдхан борлогдохоос сэргийлж, хэрэггүй болсон бүтээгдэхүүнүүдээ устгадаг аж.
“Burberry” компани нь мөн туулай, үнэг, усны булга, элбэнх зэрэг амьтдын арьсыг загварын цуглуулгадаа түгээмэл хэрэглэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
“Орчин үеийн тансаг хэрэглээ нь нийгэм, байгаль орчныхоо өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлахыг шаардах болсон” гэж “Burberry” компанийн гүйцэтгэх захирал Марко Гоббетти хэллээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Odoo tegmeer de
Тэртээ тэргуй хятад турк,энэтхэг,Бятнам,зэрэг олон хун амтай хонгон уйлдвэр сайн хогжсон улсууд ийм европын том бренд компанийн бутээгдэхуунийг хуулан хулгайлж хямдханаар хэвлэн олон оо тоймгуй хэмжээгээр уйлдвэрлэн дэлхий даяар цацаж монго олдог асуудал монхийн байдаг,байхч болношд.Яажч тэмцээд нэмэргуй харин тэр тэмцэлд урээд байгаа монгоо гамнаад сууж байвал барав
шатаахгүй тэгээд яах юм бол хямд зарвал олж авах юмсан ха ха