sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа Холбоо, мэдээлэл технологийн газрын урилгаар ирсэн Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид  өнөөдөр цахим орчинд хуурамч мэдээ мэдээлэл түгж нийгмийн сэтгэл зүйг эвдэж хүүхэд залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж буйг хэрхэн зөв зохистой хэрэглээ бий болгох, цэгцлэх асуудлаар хэлэлцэв.
ХХМТ-ын газрын дарга Б.Чинбат, “Хуурамч фэйсбүүк хаягыг хаах нь нэг талаараа зөв боловч, хүний эрхийг зөрчих буй асуудал. Энэ асуудлаар фэйсбүүк компанийн олон улсад хэрэгжүүлж буй туршлага, системийн хөгжүүлэлттэй туршлага солилцох асуудлыг  ярилцаж байна” 
 
 
Фэйсбүүк компанийн Хонгконг, Тайванийн болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен, “Монгол Улсын хүн амын талаас их хувь нь фэйсбүүк хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих шаардлагатай болсныг илтгэж байна. Фэйсбүүк орчинд хуурамч мэдээлэл түгээх, олон нийтийн дунд ташаа ойлголт төрүүлэх байдал их гарч байна. Манай компани хиймэл оюун ухаан ашиглаж фэйсбүүк хаягуудыг хуурамч эсэхийг шалгадаг. Монгол Улсын Засгийн газрын тавьсан хүсэлтийн дагуу энэ системээ Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллана” гэв.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг