sonin.mn
Хятад орныг танин мэдэх, Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Уг цогц арга хэмжээний нэг болох "Шинжлэх ухаан технологийн инноваци болон өндөр чанартай хөгжил" үзэсгэлэн, лекц ШУТИСургууль дээр боллоо. Уг арга хэмжээ нь Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль болон Монгол улсын ШУТИС хамтран "Монгол-Хятад техникийн мэргэжлийн үг хэллэгийн хэрэглээний ном" хийх хүрээн гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд, энэхүү ном нь ганц оюутан сурагчид  ч гэлтгүй багш, сурган хүмүүжүүлэгчдэд ч ашиг тус, өгөөжөө өгөх нь дамжиггүй хэмээсэн юм. 
 
 
Мөн уг арга хэмжээний үеэр Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуулийн шинжлэх ухаан, технологийн газрын орлогч дарга, профессор Бөхчулуу "Шинжлэх ухаан, технологийн инновациар аж үйлдвэрийг өөрчлөлт дэвшлийн замд хөтлөх нь" сэдэвт лекцээ уншиж танилцууллаа. Мөн  Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуулийн оюутан залуус өөрсдийн хийсэн бүтээлүүдээсээ ШУТИС-ын оюутан залууст танилцуулсан юм.