sonin.mn
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний цахим системийг эвдэх зорилгоор программ хангамж зохион бүтээхэд оролцсон Умард Солонгосын иргэн Пак Жин Хёкт АНУ-ын прокурорын газраас ял тулгасан байна.
Уг хэргийн улмаас 2017 онд компьютерийн систем нь түгжигдэж, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнууд үзэг, цаас хэрэглэхээс аргагүйд хүрч байжээ. Хэрэгтэн Пак Жин Хёк нь “Лазарус” бүлэгтэй холбоотой байсан аж. 2014 онд уг бүлгийг “Сони Пикчерс”-ийг хакердсан хэрэгт буруутгаж байсан юм.
Умард Солонгосын дэмжлэгтэй уг бүлэг ихээхэн хохирол учруулсан гэж АНУ-ын Хууль зүйн яам үзэж байгаа аж. Харин Умард Солонгосын тал "цахим халдлага үйлдэгч бүлэгтэй огт хамаагүй" гэдгээ удаа дараа үгүйсгэн мэдэгдэж байв.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг