sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, салбаруудын  дунд “Мэргэжлийн аврагч-2018” тусгай бэлтгэлийн тэмцээн энэ сарын 5-6-ны өдөр болж шилдгүүдээ шалгаруулав.
Байгаль цаг агаарын хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдалд бэлэн байдлын үзлэг, эрэн хайх, аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагаа гэсэн 3 төрөлд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөв.
Тус тэмцээнд “Шилдэг офицер”-оор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салааны захирагч, ахмад Г.Ганбаяр, “Шилдэг аврагч”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Алтанхуяг нар шалгарчээ.
Багийн нийлбэр оноогоор Нийслэлийн Аврах 105-р анги аваргалж шилжин явах цомыг хүртэв.
Тэмцээнд идэвх зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Э.Бат-Амгаланг Үндэсний аврах бригадын нэрэмжит шагналд тодруулав.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг