ЛОНДОН. /РИА Новости/. Их Британийн агаарын тээврийн “British Airways”  компанийн 380 мянга орчим үйлчлүүлэгчдийн банкны картын мэдээллийг луйварчид цахим хуудас болон гар утасны аппликейшнээс хулгайлсан байна. Энэ тухай тус компаниас гаргасан мэдээлэлд дурджээ.
8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд тасалбар захиалсан үйлчлүүлэгчдийн паспортын мэдээлэл болон онгоцоор ниссэн талаарх мэдээллээс бусад мэдээлэл алдагдсан байна.
Хакеруудад мэдээлэл хулгайлах боломж олгож байсан тэр нөхцөл байдлыг засч залруулсан тухайгаа “British Airways”  компани мэдэгджээ. Тус компани бүрэлдэхүүнд нь багтдаг “International Airlines Group” холдинг компани хэргийг яаралтай мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Үүнтэй холбогдуулан “British Airways”  компанийн захирал Алекс Круз болсон явдалд харамсч байгаагаа илэрхийлээд, үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйжээ.
 
Б.Адъяахүү   
Эх сурвалж: Монцамэ агентлаг