sonin.mn
БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд болсон арга хэмжээнүүдийн хаалтын үйл ажиллагаа болж Соёлын төв өргөөний тайзнаа Чэндү хотын Сычуань жүжиг судлалын хамт олон алдарт "Цагаан могойн домог" жүжгийг үзэгчдэд толилуулаа.
 
 
Уг үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны эрхлэгч, болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ууганбаяр: Хоёр орны засгийн газар хамтран зохион байгуулсан БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Соёл аялал жуулчлалын өдрүүд"-ийг амжилттай зохион байгуулсан та бүхэндээ талархал илэрхийлье. Шинэ зуунд дэлхийн эдийн засаг, соёл аялал жуулчлалын салбар хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй үлэмж хэмжээгээр даяаршиж байна. Дэлхийн аялал жуулчлалын гинжин хэлхээнд нэгдэж чадсан улс орнууд үр шимийг нь бодитойгоор хүртэж байна.
 
 
Энэ долоо хоногт зохиогдсон арга хэмжээнүүд ч мөн адил дэлхийн эдийн засаг, соёл, аялал жуулчлалын үйлдвэрлэлийг манлайлан тэргүүлж байгаа улс орнуудын аман хүзүүнд яваа БНХАУ-ын ӨМӨЗО-ы эдийн засаг, соёл, аялал жуулчлалын боломж, онцлогыг Монголын ард түмэнд ойлгуулахад их эерэг нөлөө үзүүлсэн сайхан арга хэмжээ боллоо гэсэн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ийнхүү БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуучлалын өдрүүд 4 хоногийн турш Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд нааштай бодит үр дүн авчрах олон арга хэмжээ, уулзалтууд болж, мөнхийн хөрш хоёр орны эдийн засаг, соёл, аялал жуулчлалын ирээдүйн хамтын ажиллагаанд түлхэц өгөхүйц үр дүнтэй болж өндөрлөлөө.