sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр эхэлсэн Аки башёд гурван Их аварга /Ёкозүна/ цолтон гарч барилдсан бөгөөд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өрсөлдөгчдөө төвөггүй давж башёг амжилттай эхлүүлэв.
Мөн өдөр Япон ёкозүна Кисеносато Икиог итгэл төгс давсанаар Аки башёг амжилтай эхлүүлэн хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Жил хагас шахуу барилдаагүй тэрбээр энэ башёгийн турш онцлох бөх нь байх нь тодорхой. Мөн гурван озэки цолтон Аки башёд зодоглон барилдаж эхэлсэн бөгөөд озэки Гойэдогоос бусад нь даваагаа авлаа.
Өмнөх башёд түрүүлсэн Митаекүми энэ удаа аварга, арслан цолтнууд бүгд Аки башёд хэрхэн барилдахыг энэ өдрүүдэд харах болно. Хоёр башёгийн нийлбэр нь 22 даваа хүрээд байгаа Митаекүми 11 болон түүнээс дээш давбал озэки цолтон болох юм. Энэ башё түүний хувьд аваргууд болон арслангуудад шалгалтаа өгөх чухал барилдаанууд хүлээж байна.
Мөн шинэ озэки Точиношин болон Такаясү нар цолоо хамгаалан барилдах учраас энэ башё ихэд өрсөлдөөнтэй үргэлжлэх нь мэдээж. Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Их аварга Хакүход унасан бөгөөд түүний хувьд эхний өдрөөс эхлэн том цолтнуудтай барилдах хуваарьтай.
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өнөөдөр өөрийн эвгүй өрсөлдөгч Эндо хүч бяраар илүүрхэн тун уран барилдаанаар давж чадлаа. Маэгашира цолтой манай хоёр бөхөөс Макүүчид эргэн ирсэн Таканоива А.Баасандорж өрсөлдөгчөө давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан ойчлоо.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг