sonin.mn

Ахмадын хорооноос өнгөрсөн долоо хоногийн ням гаригт “Цэвэр цас, цэнгэг агаар” сэдэвт өвлийн спортын аялал зохион байгуулжээ.

Аялалд зургаан бүсийн 110 ахмад Богинын ам руу алхсан байна. Ахмадууд Богинын аманд уулын оргил булаалдах, хөгжилтэй буухиа, нийтийн хөдөлгөөнт гимнастик, сумо барилдаан зэрэг төрлөөр тэмцээн зохиоход нэгдүгээр байрт Ө.Даариймаа ахлагчтай баг тэргүүлэн, Р.Ожиндой, Ч.Гомбосүрэн ахлагчтай багийнхан тус тус шалгарчээ.

Спорт аялалд оролцсон хамгийн өндөр настай нь эрэгтэйчүүдээс 75 настай Д.Дашдорж, эмэгтэйчүүдээс 80 настай Б.Дугуйцагаан нар байв. Мөн тэмцээний үеэр “Спорт аяллын клуб” 2011 оны ажлаа дүгнэж тэргүүний багаа урамшуулахад Салхит, Замын-Үүдийн баг шалгарсан байна.

Эх сурвалж: “Ган зам”