sonin.mn
ИСЛАМАБАД. /thehill/. Афганистаны 1.5 сая дүрвэгчид иргэншил олгоно гэж Пакистаны Ерөнхий сайд Имран Хан ням гарагт Карачи хотод болсон олон нийтийн арга хэмжээний үеэр мэдэгдлээ.
“Пакистанд хүүхдээ төрүүлж, өсгөсөн афганчуудад иргэншил олгоно. Тэд бол бидэнтэй адил хүн. Тэднийг үл ойшоож болохгүй” гэж тэрбээр мэдэгджээ.
1979 онд ЗХУ-ын довтолгоо эхэлсэн цагаас хойш Афганистаны дүрвэгсдийг Пакистан хүлээж авч байсан билээ. Одоогийн байдлаар 2.7 сая Афганистан дүрвэгч байгаа нь дэлхийн хамгийн их дүрвэгчтэй улсад тооцогдож байгаа юм. Гэсэн хэдий ч тэдгээрийн 1.5 сая орчим нь Пакистаны иргэншил авах боломжтой болж байна.
Пакистаны хуулиар тус улсад төрсөн хүн болгон иргэншил авах ёстой боловч Афганистан дүрвэгчдийн хүүхдүүд иргэншил авахад хэд хэдэн бэрхшээл тулгараад байгаа юм. Сүүлийн үед Пакистанд болсон террорист халдлагад афганчуудыг буруутгаж байгаагийн улмаас тэдэнд иргэншил олгохыг хориглож байсан юм. Гэвч олон тооны Афганистан дүрвэгчид иргэншил олгох шийдвэрийг Пакистаны Засгийн газар гаргасан нь чухал ач холбогдол бүхий шилжилт болж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг