sonin.mn
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг Э.Акмурат гэдэг залуу үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын II,III, XII, XIII багийн нутаг дэвсгэрт дөрвөн гүний худаг гаргах ажлыг өөрийн санаачилгаар эхэлжээ.
Тэрээр АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод үйл ажиллагаа явуулдаг "Deseret International" хүмүүнлэгийн байгууллагатай холбоо тогтоож, гамшигт өртсөн ард иргэдийг ундны усаар хангахад зориулан 50 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан байна.
 
 
Худаг гаргах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд ирэх бямба гараг гэхэд ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад өгөх аж. 
Дашрамд дурдахад, өнгөрөгч долдугаар сарын 14-17-нд Өлгий хотод буусан уулын үерийн улмаас 373 өрхийн худаг бохирдож, дахин ашиглах боломжгүй болоод байгаа юм.
 
Ө.Нурболат
Эх сурвалж: Монцамэ агентлаг