sonin.mn
ВЬЕНТЬЯН. /Синьхуа/. Өнгөрсөн долдугаар сараас хойш Лаосыг дайран өнгөрсөн далайн хоёр шуурганы улмаас үүссэн үер болон хөрсний гулгалтад тус улсын 2000 гаруй тосгон өртөж, нийт 55 хүн амиа алдаж, 100 хүн сураггүй алга болжээ.
Долдугаар сарын дунд үеэс есдүгээр сарын хооронд “Сон-тинь”, “Бебинца” далайн шуурга Лаосын нийслэл Вьентьян хот болон 17 мужийг дайран өнгөрсний улмаас аадар бороо орж, үер буун, хөрсний гулгалт үүссэн байна.
Үер болон хөрсний гулгалтад 2409 тосгоны 113507 айл өрх өртжээ. Одоогийн байдлаар орон гэр нь сүйдсэн 3616 айл өрхийг түр орогнох газарт байрлуулж байна гэж эрх баригчид мэдээлэв. Мөн 100 хүн ор сураггүй алга болоод байгаа ажээ.
Уг гамшгийн улмаас 1772 байшин, 301 сургууль, эрүүл мэндийн 35 төв, 35 зам, цахилгааны 915 шон, 52 гүүр сүйдсэн бол Аттапы мужид 1520 байшин барилга сүйджээ. Мөн 90668 га будааны талбай, 13055 га газар тариалангийн талбай сүйдэж, 398 усжуулалтын систем гэмтсэн байна.
Үүнээс гадна 1587 ямаа, 7424 үхэр, 4105 гахай, 3686 одос үхэр, 70137 тахиа болон нугас үхжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг