МОСКВА./ТАСС/. 2018 оны эхний зургаан сарын хугацаанд Оросын шинжлэх ухааны салбарын ажилтнуудын дундаж цалин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,7 хувиар өсч, 86,1 мянган рубль болжээ. Энэ тухай “Высшая школа экономики” гэдэг Оросын Үндэсний судалгааны их сургуулийн статистикийн судалгаа ба эдийн засгийн мэдлэгийн хүрээлэн мэдээлсэн байна.
Тэдний дотор эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин 2,1 дахин өсч, 93,7 мянган рубльд хүрсэн нь дээрх өсөлтөд голлон нөлөөлжээ. Харин шинжлэх ухааны байгууллагууд, бүтцийн нэгжүүдийн удирдагчид болон тэдний орлогч нарын цалингийн хэмжээ 107,3 мянган рубль болж нэмэгдсэн байна. Ингэснээр удирдах ажилтнууд болон эрдэм шинжилгээний ажилтнуудын цалингийн зөрүү багасчээ.
Үүний сацуу эрдэмтдийн цалин хөлс бүс нутаг бүрт өөр өөр байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Москвад гэхэд, 2018 оны эхний хагас жилийн байдлаар шинжлэх ухааны байгууллагын даргын сарын дундаж цалин нь Свердловск мужид ажилладаг даргынхаас 1,7 дахин, Москва ба Новосибирск мужуудад ажилладаг удирдах ажилтныхаас 1,2 дахин их байжээ.
2012 онд гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу 2018 он гэхэд шинжлэх ухааны ажилтнуудын дундаж цалин нь тухайн бүс нутаг дахь дундаж цалингаас 200 хувиар дээгүүр болсон байх ёстой аж.
2017 онд эрдэмтдийн дундаж цалин 64,2 мянган рубль байсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
64,2 мянган рубль гэдэг чинь 2.3 сая төгрөг. МОНГОЛ эрдэмтдийн дундаж цалин 650мянган төгрөг. Японд эрдэмтний цалин 7.5сая төгрөг...
монголын эрдэмтэн гэж оросын хүмүүсийн 1997оны бичсэнийг олон удаа муухан орчуулж түүндээ нэр томьёоны хэллэгтэй болсон хүмүүс бдаг. хийсэн гэх зүйл нь үйлдвэрт огт хэрэггүй эсвэл аль эрт нэвтэрсэн эсвэл ѳртѳг маш ѳндѳр бас түүнийгээ нуунаа болоогүй. хийсэнийхээ хирээр хэнээс ч гуйхгүй цалин ав л даа.бүү хийсэн хийгээгүй тѳрѳѳс мѳнгѳ ав.дэлхийн компаниудаас захиалга ав л даа.чадахгүй л дээ.чаддаг хийдэг хүмүүс бичээд бгаагаа тэр цалинг авдагтйг мэд. хүрээлэн шуа.ийг татан буулгах хэрэгтэй
Дэлхийд ШУ-ыг хөгжүүлэх нэг л зам бий. Хөрөнгө оруулалт, бас дахин хөрөнгө оруулалт... тэрнээс хийчээд дэлхийд зараад баян болно гэж байдаггүй юм. Тэрнээс өмнө хийх гэж оролдож байгаа улсууд өлсөөд үхчихдэг учраас... мөнгийг нь өгөхөөр хийх гэж оролддог хүмүүс нь ШУ-ны салбартаа үлдээд байгаа хэрэг.
ОХУ-ын эрдэмтэд зохион бүтээгчид байдаг бол монголын эрдэмтэд бол ном уншиж гайхуулах сүржигнэхээс цаашгүй гэдгийг ойлгох хэрэгтэй
Монголд эрдэмтэд бол унэн чанартаа байхгуй,шаал худлаа интернетээс орос европ эрдэмтдийн ходолморийг хулгайлж орчуулж Монголд Танил талаараа хаацайлан "хамгаалсан" нэр зуусэн хуулан бичигч алиа шогууд
Манай Монголд бол одоогоор барилгын туслах ажилтан өдрийн 60.000 мянган төгрөгөөр ажилд авна гэсэн зөр хаа сайгүй л байна даг. Тэгэхээр сарын 1.800.000 болно орос эрдэмтдийн дундаж цалинтай адилхан л юм байна зүгээр нэг барилгын туслах .