sonin.mn
ОТТАВА. /Xinhua/. Уур амьсгалын өөрчлөлт, далайн хамгаалалт хийгээд цэвэр эрчим хүчний тухай асуудлуудыг хэлэлцэх “Их Долоо”-гийн Байгаль орчин, эрчим хүчний сайд нарын гурван өдрийн уулзалт лхагва гарагт Канадын Галифакс хотноо эхэлжээ.
Канад, Франц, АНУ, Их Британи, Герман, Япон болон Италийн сайд нар мөн тогтвортой санхүүжилт, хуванцар эдлэлийн бохирдол болон эрчим хүчний аюулгүй байдлын талаар яриа хэлэлцээ хийх юм байна.
Өнгөрсөн зургадугаар сард болсон “Их Долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх асуудлууд нь мөн гол сэдэв байсан юм. Тухайн үед долоон орны тав нь хийгээд Европын холбоо “Далай дахь хуванцар эдлэлийн асуудлаархи тунхаг” гаргах тохиролцоонд хүрсэн бөгөөд АНУ болон Япон энэхүү баримт бичигт гарын үсэг зураагүй билээ.
Энэ удаагийн уулзалтад мөн Норвеги, Вьетнам, Өмнөд Африк, Кени, Аргентин болон өөр бусад орны төлөөлөгчдийг урьсан байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг