ВАШИНГТОН./РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Флоренс” хар салхинд өртсөн Хойд болон Өмнөд Каролина муж улсад очсон тухай Цагаан ордон мэдээлжээ.
Трамп Хойд Каролина муж улсын удирдлагууд, Засгийн газрын сайд нар, аврагчид болон цэргүүдтэй тус муж улсад оршдог тэнгисийн цэргийн корпус болох Черри-Пойнт дахь тэнгисийн явган цэргийн баазад байгалийн гамшгийн уршгийг арилгах талаар зөвлөгөөн хийжээ. Тэрбээр мөн хар салхинд өртсөн Хойд Каролина муж улсын Нью-Берн хотод очсон байна. Трамп дараа нь Өмнөд Каролина муж улсад очиж, тус муж улсын захирагчтай Хорри тойргийн Онцгой байдлын төвд зөвлөгөөн хийжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 37 хүн амиа алджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг