МАНИЛА. /NHK/. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Филиппинд дэгдсэн “Манхут” хар салхины улмаас амиа алдагсдын тоо 81 хүрсэн тухай тус улсын засаг захиргааны төлөөлөгч албан ёсоор мэдээлэв.
Аврах албаны ажилтнууд олон хүний цогцсыг шавраас олж гаргасан байна. Мөн шуурганаас үүдсэн хөрсний гулгалтын улмаас Бенгуэт мужийн Итогон тосгон дахь алтны уурхайд арав гаруй хүн боогдсон байна. Үүний зэрэгцээ олон хүн сураггүй алга болоод байгаа аж.
Хар салхинд нэрвэгдсэн бүс нутгуудад эрэн хайх, аврах ажиллагаанууд үргэлжилсээр байгаа бөгөөд хөрсний гулгалт замыг эвдэж, харилцаа холбооны сүлжээг тасалдуулсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг